Мэдээлэл

Татан буугдах 12 газрын нэр задарлаа

2015.10.07 Төр Төмбөгөр 519 үзсэн
Мэдээний зураг,

Төсвийн алдагдал 679 тэрбумд хүрч, гаднаас орж ирэх долларын урсгал царцсан тул Засгийн газар хэмнэлт, таналтаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Ингэхдээ ирэх оны төсөвт дэд сайд нарын орон тоо, тэдэнд өгөх цалин байхгүй. Төрийн данхар бүтцийг танах төсөв өргөн барих юм.

Эхний ээлжинд агентлагуудаа цөөлнө. Яам цөөлнө гэхээр засаг бужигнах нөхцөл байдал үүсдэг. Тиймээс ирэх жилийн сонгуулийн дараагаас цомхон бүтцээр явах хуулийн төсөл оруулж ирнэ. Ер нь есөн яамтай байхаар ярьж байгаа. Ирэх 2016 оны төсөв дэд сайдгүй хийгдэж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Болор мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн танхим ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дэд сайдгүй ажиллах юм. Одоогийн байдлаар 15 яам ажиллаж байгаа.

Доорхи нэр бүхий 12 газрыг татан буулгахаар оруулсан асуудлыг намын бүлгүүд ерөнхийдөө дэмжжээ. Хэрвээ эдгээр газруудыг татан буулгавал 350 гаруй хүн ажлын байраа алдахаар байгаа юм.

Г.Ганаа

Таны сэтгэгдэл
Хайлт