Гадаад мэдээ

Жим Керригийн залуухан найз бүсгүй амиа егүүтгэв

2015.09.30 Төр Төмбөгөр 241 үзсэн

Алдарт жүжигчин 53 настай Жим Керригийн найз бүсгүй 28 настай Катриона Уайт нойрсуулагч эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан байхыг найзууд нь  даваа гарагт олжээ. Түүнийг амиа егүүтгэсэн гэж үзэж байна.

Тэд 2012 оноос болзож эхэлсэн ч энэ хугацаанд хэд хэдэн удаа хоёр тийш болж байсан бөгөөд бүсгүйг нас барахын өмнө  мөн л салсан байжээ.

Катриона бүсгүйн твиттер хуудсандаа хамгийн сүүлд үлдээсэн “Хамгийн ойрын, хамгийн дотны нэгнийхээ гэрэл гэгээ нь байж чадсан гэдэгтээ итгэлтэй байна” гэх жиргээ олон хүний анхаарлыг татаж байна.

Таны сэтгэгдэл
Хайлт