Мэдээлэл

Бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

2015.09.22 Төр Төмбөгөр 161 үзсэн

Одоогоос  54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа  49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 29-10 сарын 05-ны өдрүүдэд  Узвекстан улсын нийслэл Ташкен хотод болохоор төлөвлөгджээ.

Энэ удаагийн ААШТ-д  Монгол улсаа төлөөлөн  9 тамирчин, 2 албаны хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор болжээ. Монголын бодибилдинг фитнесийн холбооноос  зохион байгуулсан “Монголын мистер- 2015” тэмцээн 9 сарын 5-ны өдөр Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодруулсан.
Тэгвэл “Монголын мистер- 2015” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас Узвекстан улсыг зорьж байгаа ажээ. Та бүхэндээ бодибилдинг фитнессийн  Азийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцох тамирчдын нэрсийг  танилцуулья.
Баг тамирчид:
– Эмэгтэй модель бие бялдар 165 см хүртэлх: Б. Уянга
– Эмэгтэй модель бие бялдар + 165см: Н.Анужин
– Эмэгтэй атлетик: 160 см + 1кг: Г.Гансаруул
– Эмэгтэй атлетик: 160 см + 2кг: Г.Угалзцэцэг
– Эрэгтэй спорт бие бялдар: + 170 см: Б.Лхагвадорж
– Эрэгтэй атлетик: У.Нямтулга
– Эрэгтэй атлетик 170см + 3кг: Г.Жамц
– Эрэгтэй атлетик + 170 см + 4кг: Б.Бэйбит
– Эрэгтэй бодибилдинг 55кг: С.Мянганбилэг
12003131_707453659385532_178942712156527447_n (1)12004926_707453629385535_8292287127910192128_n12009702_707453692718862_8752322697395501388_n
12002215_707453866052178_3230648007865143503_n12032198_707453832718848_2934733078555288296_n12036432_707453749385523_4110220224272350428_n12036584_707453789385519_4283346447852179364_n

 

Таны сэтгэгдэл
Хайлт