Мэдээлэл

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө цаг ухарна

2015.09.21 Төр Төмбөгөр 167 үзсэн

Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар зуны цагийн тоололд шилжүүлэх тухай тогтоол гаргасан билээ.

Ингэснээр цаг урагшилж, өдөр уртассан юм.

Харин энэ сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжихээр болжээ.

Тодруулбал, есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө буюу энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 00:00 цагт цагаа 23:00 болгон ухрааж, өвлийн цагийн хуваарьт шилжих юм.

 

Таны сэтгэгдэл
Хайлт