Мэдээлэл

С.Батцэцэг өрсөлдөгчөө цэвэр ялж алтан медаль хүртлээ

2015.09.11 Төр Төмбөгөр 167 үзсэн

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо амжилттай үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цаг эхэлсэн. Энэ өдөр манай бөхчүүдэээс эрэгтэйчүүдийн 65 кг, эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг-ын жинд нийт таван бөх барилдсан. Тэднээс гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медалийн төлөө барилдахаар үлдээд байсан юм. Тэрбээр Унгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө Японы Рисако Кавайтай барилдахаар шалгараад байсан ч өрсөлдөгчөө цэвэр ялж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг хүртэж “Хошой” алтан медалийн эзэн боллоо.

Таны сэтгэгдэл
Хайлт