Мэдээлэл

“Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тоглолт болно

2015.07.09 Төр Төмбөгөр 151 үзсэн

Монголын Урлагийн Залуучуудын холбооноос Үндэсний Их Баяр Наадмын Урлаг, Соёлын салбар хороо, Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран Хүннү гүрний 2224 жил, Их Монгол улсын 809 жил, Ардын хувсьгалын 94 жилийн ойн их баяр цэнгэл наадмын хүрээнд “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тоглолтыг 7-р сарын 11,12-нд 11:00-19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан үнэ төлбөргүй зохион байгуулахаар бэлтгэж байна.

Тоглолтонд ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, “Язгуур” хамтлаг тэргүүтэй нийслэлийн 9 дүүргийн 300 орчим уран бүтээлчид оролцож наадамчин олондоо Монголын ардын урлагийн гайхамшигийг мэдрүүлэх юм. Ингээд баярын өдрүүдээр та бүхэндээ зориулан толилуулж буй тоглолтыг маань үзэж сонирхон сайхан наадаарай.www.urlag.mn

Таны сэтгэгдэл
Хайлт