Мэдээлэл

Рок, поп урлагийнхны нэгдсэн “Наадмын супер шоу” болно

2015.07.06 Төр Төмбөгөр 187 үзсэн

Монгол түмний үндэсний их баяр наадам буюу Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Наадамчин олон та бүхэндээ зориулаад 7 дугаар сарын 10-ны өдөр Crocust event hall-д 20:00 цагаас рок, поп урлагийнхны үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгдэн наадмын супер шоуг хийхэд бэлэн болжээ.

Тоглолтонд: Харанга, Нисванис, Чингис хаан, Хар сарнай, Камертон, Номин талст, Нисванис, Lumino, Lemons, A-Sound,  МУГЖ Б.Сарантуяа, Наран, Баярцэцэг, Хийлч Дээгий, MMP шилдэг DJ нар хамтдаа нэгэн үдшийг доргиох нь  ээ. Наадмын супер шоунд нэгдэхийг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95954141, 94994141 утаснаас авах боломжтой www.urlag.mn

Таны сэтгэгдэл
Хайлт