Мэдээлэл

Дараагийн сайдууд хэн бэ?

2015.07.04 Төр Төмбөгөр 97 үзсэн

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын сайдуудаас зургаан сайдыг суудлаас нь буулгахаар яригдаж эхлээд байгаа. Энэ асуудлаар өчигдөр шөнө  АН-ын гүйцэтгэх зөвлөл  мэдээлэл хийж, хуралдсан талаар эх сурвалжууд хэлж байна.

 

Үнэхээр улс төрийн хүрээнд яригдаж байгаачлан наадмаас өмнө  МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах юм бол асуудал нэлээн хуцадмал төвшинд очих байх. Өчигдрийн хурлаар л гэхэд эл асуудлыг нэг тийш шийд гэсэн үүргийг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс үүрэгдсэн гэх шум явж байна.

 

Улмаар МАН-ын сайд нарын оронд хэнийг томилох вэ гэдэг таавар улс төрийн хөшигний ард хаалттай яригдаж байна.  Бүр тодруулбал, МАН-ын зургаан сайдын оронд томилох сайд нарын нэрийг АН-ын дарга З.Энхболд бүлгийн хурал дээрээ танилцуулсан тухай ч мэдээлэл байна.

 

Харин олон нийтийн зүгээс гаргаж буй сайдын оронд томилогдогсдын таамгийг хүргье.

 

Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд УИХ-ын гишүүн Д.Арвинг,

 

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд МАХН-ын гишүүн Ц.Шаравдоржийг,

 

Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарыг

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг ИЗНН-ын дарга Ганхуяг нарт өгөхөөр яригдсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: www.24tsag.mn

Таны сэтгэгдэл
Хайлт