Мэдээлэл

Хамтран амьдрагчийнхаа охиныг хүчиндэхийг завдсан этгээдэд ял оноов

2015.05.11 Төр Төмбөгөр 172 үзсэн
Солонгос улсын Дэгү хотын шүүх Монгол Улсын иргэн 27 настай оюутан эрэгтэй Л-ийг насанд хүрээгүй эмэгтэй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутган, түүнд гурван жилийн хорих ял оноожээ. Тэрбээр хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хянах чадваргүй байсан аж.

Гэмт хэрэгтэн Л нь Солонгос Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж байсан бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард хамтран амьдрагч эмэгтэйгээ гадуур түр гарсан хойгуур түүний арван настай охиныг хүчиндэхээр завдсан хэрэг үйлджээ.

Анхан шатны шүүх түүнд гурван жилийн хорих ял оноосон ба тэрбээр давж заалдсан боловч дараагийн шатны шүүх түүнд ийнхүү ялыг хэвээр нь үлдээсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn

Таны сэтгэгдэл
Хайлт