Мэдээлэл

Унаач хүү хуруугаа тайрууллаа

2015.03.23 Төр Төмбөгөр 125 үзсэн

Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойд зориулсан дээд гурван насны морин уралдаан энэ сарын 15-ны өдөр болжээ.

Энэхүү уралдааны үеэр гурван хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд бэртсэн байна. Бэртсэн унаач хүүхдийн хувьд улсын алдарт уяач Цэндбаатарын их насны морийг унасан 13 настай М гэгч ажээ. Морьд гарааны зурхайгаас гарах үед төхөөрөмжинд морь нь бүдэрсэнээс унаж баруун гарын эрхий хуруугаа гэмтээсэн байна.

Тухайн үед унаач хүүгийн хуруунд Баянтүмэн сумын эмнэлэгт боолт хийлгэж, улмаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн юм байна. Ослын улмаас унаач хүүхдийн баруун гарын нэг хурууг тайрахаас өөр аргагүй болсон бөгөөд одоогоор эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

Мөн Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийнхэн ослын мөрөөр тодруулга хийж, тайлбар, сэрэмжлүүлэг гаргасан байна.

Эх сурвалж: www.bolod.mn

Таны сэтгэгдэл
Хайлт