ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенцод Монгол Улс 2005 онд нэгдэж орсны 21 жилийн ойн хүрээнд Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

Энэ хүрээнд Д.Сүхбаатарын талбайгаас үнэ төлбөргүй нийтийн тээвэр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль руу иргэдэд үйлчилнэ.

Гурван өдөр үргэлжлэх уг фестивалийн өдрүүдэд дараах үйл ажиллагаанууд болно.

  • Үзэгчдэд зориулсан Буриад сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Үзэгчдэд зориулсан сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Өсвөрийн шагайн харвааны тэмцээн (Төв талбай)
  • Үндэсний бөхийн өсвөрийн болон сонирхогчдын барилдаан (Төв талбай)
  • Морьт харваа (Морьт харвааны талбай)
  • Уран уургач, бугуйл, эмнэг булгиулах, ташуур шүүрэх (Адуучдын талбай)
  • Улс, аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан (Төв талбай)
  • Үндэсний сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Морьтой монголжин тэмцээн (Адуучдын талбай)
  • “Морин бөмбөг”-ийн тэмцээн явагдах аж.