“Physical Asia”-гийн гадаад оролцогчид болон хурдан морь уядаг Монголын соёл урлагийн эрхмүүдийн хамтралыг харуулах “Танил уяач” реалити шоу 7-р сарын 05-наас Монгол HD телевизийн дэлгэцээр үзэгчдийн хүртээл болно. Мөн 7-р сарын 06-ны өдрөөс эхэлж TV8 сувгаар түмний олны мэлмийг баясгана.
Тус шоу нэвтрүүлэг нь нийт найман дугаар цацагдах бөгөөд төслийн удирдагч, ерөнхий продюсероор Э.Батхүү, төслийн продюсероор МУГЖ Д.Отгонбаяр, төслийн координатороор Б.Наранбадрах, найруулагч, редактороор Ц.Дуня, зураглаачаар Э.Хүүхэнхүү, М.Ганбаяр, Ч.Дарханбаяр, А.Хурцбаатар, эвлүүлэгчээр Б.Бат-Эрдэнэ нар ажилласан бол шоуны хөтлөгчөөр Ц.Дуня, Б.Наранбадрах, М.Батчулуун нар ажиллажээ.
“Physical Asia”-гийн оролцогчид болох БНСУ-ын алдарт жүжигчин Чой Жоль Ху, Филлиппин-Америкийн холимог тулааны мэргэжлийн тамирчин Марк Мүгэн,Филиппин-Австралийн тамирчин Жастин Ковэни, Өмнөд Солонгосын тамирчин Жан Ын Шиль, Австралийн тамирчин, контент бүтээгч Дом Томато, Австралийн фитнессийн тамирчин, дасгалжуулагч Кателин Ван Зил, Австралийн регбигийн тамирчин Элони Вунакейс нар оролцож морьтны соёл, хурдан морийг уяж хурдлуулах, монгол ахуйтай хэрхэн танилцаж буйг харуулахаас гадна тэдний дунд өрсөлдөөн хэрхэн өрнөхийг харна.
Мөн Монгол оролцогчид МУГЖ Л.Банзрагч, Э.Төрмандах, А.Хосбаяр, Н.Мөнгөншагай, Б.Буянжаргал, Л.Сүхбаатар, Д.Эрдэнэ-Очир, Э.Дашням нар тэд нарт Монгол өв соёлоо дэлхийд хэрхэн таниулах бол, морины уяа сойлгоо хэн нь тааруулж хэний морь нь түрүүлэхийг харах өдрүүд улам ойртсоор.