Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбайгаас 588-хан метрийн зайд орших “Их хүрээ” резиденс сүндэрлэж байна. Энэхүү резиденс төсөл 2027 оны IV улиралд ашиглалтад орох бөгөөд Улаанбаатар хотын хоймор Бага тойрогт байрлах түүх, үнэ цэн, орчин үеийн архитектурын төгс зохицлыг цогцлоосон томоохон бүтээн байгуулалт юм.
“Их хүрээ” резиденс нь нийт 16 давхар баригдах бөгөөд 1-3 давхарт нийт оршин суугчид болон үйлчлүүлэгч, аялагчдад зориулсан өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангахуйц бүх төрлийн худалдаа үйлчилгээ төвлөрч оршин суугчдын бүхий л тав тухыг эрхэмлэжээ.
Бас нэгэн онцлог давуу тал нь барилгын 4-16 давхарт өрөө бүрд байгалийн гэрлийг шингээсэн орчин үеийн фасад, дөрвөн улирлын турш тайван амар амгаланг мэдрүүлэхээр ухаалаг инженерийн шийдэл бүхий төлөвлөлт, чанартай материалаар бүтээж байна.

Энэхүү резиденс сүндэрлэж буй байршлын талаарх сонирхолтой баримтыг дурдахад, Богд хаан Жавзандамба хаан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр анхны зарлигаараа Төрийн шар ордон байрлаж байсан их хүрээг нийслэл хүрээ болгон улсын нэрийг Монгол болгон үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо даяар олноо зарлан тунхаглаж тусгаар улс болсон түүхтэй. “Их хүрээ” резиденс нь энэхүү Төрийн шар ордны суурин дээр байгуулагдаж буй бүтээн байгуулалт гэдгээрээ онцгой авшиг шингэсэн газар ийнхүү сүндэрлэн босож байна.

Японы хөрөнгийн менежменттэй барилга: Хувь хүн болон байгууллагын хөрөнгийг урт хугацаанд өсгөх, хамгаалах мэргэжлийн үйлчилгээ бөгөөд түрээс, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, эрсдэлийн удирдлага, хөрөнгийн удирдлага, засвар үйлчилгээ, ашиглалтын менежмент, зардлын оновчлол, урт хугацааны үнэ цэнийг өсгөх үл хөдлөх хөрөнгийн менежментийг багтаасан цогц үйлчилгээнээс бүрдэнэ.
Борлуулалтаа нээж, захиалгаа авч эхэлсэн гэдгийг тав тух, үнэ цэнийг илүүтэй мэддэг эрхэм танд дуулгахад таатай байна. Та цаашид үнэ цэн нь улам өсөх Итали дизайны төгс цогцлоор сүндэрлэх “Их хүрээ” резиденст амьдрах болон бизнесээ өргөжүүлэхийг хүсвэл дараах хаягаар холбоо барих боломжтой.
Борлуулалтын алба: 7288-2244, 7299-2244
Төслийн танилцуулга: https://ikhkhuree.mn/catalogue/
Цахим шуудан: sales@ikhkhuree.mn
Цахим хаяг: www.ikhkhuree.mn