Мэдээлэл

Элчин сайд Жигжээгийн Сэрээжавын Монгол, Вьетнамын харилцаанд үлдээсэн тод мөр

2026.04.28 Төр Төмбөгөр 14 үзсэн

Монгол, Вьетнамын харилцаанд сүүлийн жилүүдэд олон чухал ахиц дэвшил гарсан бөгөөд хоёр орны харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэн ахиулах, иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулах, ард түмэн хоорондын найрсаг харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэх үйл хэрэгт Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Жигжээгийн Сэрээжав үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

Түүний энэхүү хувь нэмрийг өндрөөр үнэлж, 4 дүгээр сарын 24-ний өдөр Ханой хотноо Вьетнамын Найрамдлын байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч Фан Ань Сөн Элчин сайд Ж.Сэрээжавыг урьж уулзан түүнийг нутаг буцахаас өмнө “Ард түмнүүдийн энх тайван, найрамдлын төлөө” медалиар шагнахаар шийдвэрлэснийг мэдэгдэж, уг медалийг түүнд зүүж өгөв.

Тэрээр ажиллах хугацаандаа Монголын уран зохиолын сонгомол бүтээлийг нэг “Тунгалаг Тамир” романыг вьетнам хэлнээ хэвлүүлж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан билээ.

Түүнчлэн Монголын ахмад дипломатчдын холбооны удирдлагыг Вьетнам улсад айлчлуулж, хоёр орны ард түмний хооронд тогтсон найрcаг хамтын ажиллагааг баяжуулав.

Вьетнамын Найрамдлын байгууллагуудын холбооны мэдээлснээр, Элчин сайд Ж.Сэрээжав нь 2021 оны 10 дугаар сараас хойш Вьетнам улсад ажиллах хугацаандаа Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, ард иргэд хоорондын хоорондын солилцоо зэрэг олон салбарт идэвхтэй дэмжин, хөгжүүлж ирсэн байна.

Ялангуяа иргэд хоорондын ойлголцол нөхөрлөл, соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд түүний оролцоо, үүрэг онцгой байсныг тус байгууллага онцлон тэмдэглэсэн байна.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт