Мэдээлэл

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг саналт хураалтад оролцсон 107 гишүүний 88 буюу 82.2%-ийн саналаар дэмжлээ

2026.03.30 Төр Төмбөгөр 38 үзсэн

УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон 107 гишүүний 88 нь буюу 82.2 хувийн саналаар Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжив.

 

Ням-Осорын Учрал нь 1986 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. 2003 онд “Их Засаг” лицей сургуулийг төгссөн. 2007 онд “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд Их Британийн Лимкоквин их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментээр магистрын зэрэг хамгаалжээ. 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд түүхийн ухааны доктор /PhD/-ын зэрэг хамгаалсан байна.

 

сонин mn

 

Тэрбээр 2010-2016 онд “Рояал Академи”, “Рояал” олон улсын дээд сургуулийн ерөнхий захирал, 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны Улс төрийн хэлтсийн дарга, 2012-2016 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2025 онд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, 2025-2026 онд Монгол Улсын Их Хурлын дарга, 2025 оны 11 дүгээр сараас МАН-ын даргаар ажиллаж байгаа юм байна.

Ням-Осорын Учрал нь 2010 оноос хойш сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлагатай, мэдлэгтэй бөгөөд төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчөөс санал болгож байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулсан.

Таны сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Хайлт