XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
“Талх Чихэр” ХК-ийн Хуулийн зөвлөх И.Өлзийбаяр “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялаалаа. Тэрбээр 2000 оноос хойш 26 жилийн турш (9490 өдөр) тус компанид хууль, эрх зүйн бодлого, гэрээ хэлцэл, компанийн засаглал, хөдөлмөрийн эрх зүй болон эрсдэлийн удирдлагын чиглэлээр тасралтгүй ажиллаж, байгууллагын үйл ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд тогтвортой, үр ашигтай явуулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ.
Түүний олон жилийн үнэнч, хариуцлагатай хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, байгууллагын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг үнэлэн төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасан нь хамт олны бахархал, залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болж байна.