Тодруулбал, цахим орчинд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Манай түгээгчийг саванд бензин өгсөнгүй гэж зодоод зугтаалаа” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

 

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн М нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олон нийтийн газарт үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, хүний биед халдсан үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс 10 хоногийн хугацаагаар баривчилж, 20 цагийн албан сургалтад хамруулах хариуцлага оногдуулж, шийдвэрлэсэн байна.