Мэдээлэл

Э.Дариймаа: Ойрын өдрүүдэд хур тунадас орж сэрүүснэ

2016.10.17 Төр Төмбөгөр 28 үзсэн

        Ус цаг уур, орчны судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Э.Дариймаагаас ойрын өдрүүдийн цаг уурын төлөв байдлын талаар тодрууллаа.

-Нийт нутгаар ирэх долоо хоногт цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

– Ойрын өдрүүдэд хур тунадас орж сэрүүснэ. Энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын хойд, 19- нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө гурван хэм дулаанаас хоёр хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1-ээс +4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

-Улаанбаатарт цаг агаар ямар байх бол?

-Өнөө маргаашдаа үүлэрхэг, бага зэрэг цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр хүрч, шөнөдөө -3 -7 хэм хүйтэн, өдөртөө 2-5 хэм дулаан байна.

 

Таны сэтгэгдэл
Хайлт