Мэдээлэл

400 САЯЫН ЭЗЭН ОЛДЛОО

2016.03.30 Төр Төмбөгөр 253 үзсэн

НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирол 3-р сарын 20 нд болж нийт 24,564 азтан тодорсон. Энэ удаагийн тохирлоор 400 сая төгрөгийн Супер азтан шалгарсан ч, баримтыг бүртгүүлээгүй талаар НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга мэдээлэл хийж байсан.

Тэгвэл энэхүү азтан Дорноговь аймгиас тодорсон байна.

Тодруулбал, тус аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга А.Энхжаргал гэх залуу Улаанбаатар хотод ажлаар яваад Сайншанд буцах замдаа Амгаланд байрлах “Оргил” худалдааны төвөөс замынхаа хүнсийг авсан нь ийнхүү гэнэтийн явдал болж аз нь гийсэн байна.

Шагналыг ирэх сарын 1-нд албан ёсоор гардуулах ажээ.

Б.Дэжид

Эх сурвалж: gereg.mn

Таны сэтгэгдэл
Хайлт