Мэдээлэл

Маргаашнаас сурагчдын амралт эхэлнэ

2015.10.26 Төр Төмбөгөр 97 үзсэн

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Тэдний гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос буюу маргаашнаас эхлэх аж.

Тодруулбал, нэг болон хоёрдугаар ангийн сурагчид хот, хөдөө гэлтгүй маргаашнаас эхлэн хоёр долоо хоног амрах бол 3-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 3-наас долоо хоног амрахаар зохицуулжээ. Харин хоёрдугаар ээлжийн амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлнэ.

 

Таны сэтгэгдэл
Хайлт