Мэдээлэл

О.СОДБИЛЭГ, Д.ХАЯНХЯРВАА НАР Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

2015.10.08 Төр Төмбөгөр 312 үзсэн

82e25963-f707-4bef-b603-29912a47016bЕрөнхий сайдыг огцруулахаар УИХ-ын гишүүн Г.Уянга гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр тэрбээр нийт найман гишүүн уг тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл энэ удаа хоёр гишүүн нэмэгдэж гарын үсэг зуржээ. Тэд бол МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар ажээ. Ингэснээр нийт 10 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зураад байна.

Эдгээр гишүүд дээр нэмж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гарын үсэг зурахаар болсон аж. Мөн АН-ын гишүүн Ж.Батзандан гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа гэнэ.

Хэрвээ уг тогтоолын төсөл дээр 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барих боломжтой болно. Улстөрчдийн таамаглаж байгаагаар тун удахгүй Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах, эсэхийг шийдэх бололтой.

Харин түүний оронд Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайд болгохоор зэхээд байгаа гэх. Энэ тухай Р.Амаржаргал гишүүн байр сууриа илэрхийлэхдээ “Би Ерөнхий сайд болвол МАН-тай хамтарна. МАН үгүй гэвэл УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараана” гэж хэлсэн гэлцэж буй.

Таны сэтгэгдэл
Хайлт