Мэдээлэл

“Freezone” хамтлагийн дуучин Энхтөр бие даасан тоглолтоо хийнэ

2015.09.16 Төр Төмбөгөр 226 үзсэн

   Монголын рок поп урлагт уянгалаг дуунуудаараа хүч түрэн гарч ирсэн хамтлагуудын нэг бол “Freezone” хамтлаг юм. Тэдний дуу хуураар хөглөгдөөгүй хосууд цөөхөн болов уу. Тэгвэл тус хамтлагийн дуучин Э.Энхтөр өөрийн бие даасан тоглолтыг энэ сарын 25-ны үдэш “Vegas night club”-д 20:00 цагаас хийхээр болжээ.

   Тоглолтонд монголын рок, поп урлагийн үе үеийн шилдэгүүд оролцох бөгөөд “Титэм” хамтлагийн дуучин Л.Тайванбат, СТА дуучин С.Сэрчмаа, СТА дуучин Б.Баярцэцэг, Дуучин Ч.Ундрал, Амьд хөгжмийн “Fixx” хамтлаг, “Мөрөөдлийн бүжиг” хамтлагууд оролцох нь ээ.

Тоглолтын тасалбар маргаашнаас эхлэн “Vegas night club”-ын кассаар худалдаалагдах юм байна. Та дурсамж дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлэхийг хүсвэл “Freezone” хамтлагийн дуучин Энхтөрийн тоглолтыг зориорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80774044 утаснаас авах боломжтой

Таны сэтгэгдэл
Хайлт