Мэдээлэл

30510 иргэнд ипотекийн зээл шинээр олгоно

2015.03.16 Төр Төмбөгөр 145 үзсэн

Өнөөдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 823.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

Үүнээс банкууд 18790 зээлдэгчийн нийт 554.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.77 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 30510 иргэнд 1722.9 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: www.dorgio.mn

Таны сэтгэгдэл
Хайлт