Мэдээлэл

Г.Уянга 17 тэрбумын шинэ баримт дэлгэнэ

2015.02.13 Төр Төмбөгөр 516 үзсэн
Нэр бүхий таван гишүүн С.Баярцогтын хийж буй үйлдлийнх нь эсрэг хүчтэй дуугарч, шүүмжлэлж байгаа билээ. Тэдний нэг бол яах аргагүй УИХ-ын гишүүн Г.Уянга юм. Тэрбээр С.Баярцогтын Оюутолгойд зөвлөгөө авах нэрийдлээр төсөвлөөд байгаа 17.5 тэрбумын талаар дахин нэг баримт удахгүй дэлгэхээр болоод байгаа гэнэ.

Мөн түүнчлэн Шударга ёс эвслийг хүчтэй шүүмжилж “Яагаад С.Баярцогт гэгч нөхрийг өмгөөлж хамгаалж, хаацаалаад байгаагаа тайлбарлахыг шаардаж байгаа юм. Мөн 200 сая долларын төлөө Ноён уулаа ухах гээд Уул, уурхайн яам болон С.Баярцогт нар улайран дайраад байгаа бол та нар хэний төлөө, ямар зорилготой ажиллаад байгаа юм бэ? Улс орны баялаг ард иргэдийнх юм болохоос та нарынх биш шүү” гэдгийг мөн онцлон хэлж эсэргүүцээд байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn

Таны сэтгэгдэл
Хайлт