Comment.mn

Б.Шоовдор түрүүлж, О.Насанбурмаа мөнгөн медаль хүртжээ

sprtАлдарт бөх И.Ярыгиний нэрэмжит олон улсын “Алтан гран при” тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор түрүүлж алтан медаль хүртжээ.

Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа хүрэл медал хүртсэн бол 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-аас алт, мөнгө, хүрэл медаль зүүж буй юм байна.

Харин эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж 13 жил тасарсан медалийн буухиаг үргэлжлүүлжээ. Манай улсын тамирчдын хувьд И.Ярыгиний тэмцээнээс эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 2002 онд 58 кг-ын жинд О.Пүрэвбаатар, 130 кг-ын жинд Г.Өсөхбаяр нар мөнгөн медаль авснаас хойш медаль зүүгээгүй байсан аж.

Эх сурвалж: www.shuurhai.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.