Comment.mn

Танан Гарьдууд тэргүүлэгчдийн эгнээний гуравдугаар байранд бичигдэж эхэллээ

  Танан Гарьдууд тэргүүлэгчдийн эгнээний гуравдугаар байранд бичигдэж эхэллээ

Буянт-Ухаа ордонд болж буй эрэгтэйчүүдийн үндэсний супер лигийн эхний тоглолт хүснэгтэнд зургаан хожил таван хожигдолтой тавдугаар байранд бичигдэж байгаа Дорнод Танан Гарьд гурван хожил найман хожигдолтой аравдугаар байранд бичигдэж буй Хэнтий Чингис сити багийн хооронд боллоо. Хэдийгээр Хэнтий Чингис Сити багийн хувьд гурван хожилтой хүснэгтийн сүүлийг мушгиж байгаа ч Гарьдуудын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн юм. Улмаар дөрвөн үеийн турш тэнцүүхэн өрнөсөн тоглолт 99-96 байхад Чингис сити багийн Afam хоёр дараалсан алсын зайн шидэлтийг гүйцэтгэсэн ч 106-96-аар улирлын ес дэх хожигдлоо хүлээлээ. Тэднээс хоёр легионер нь 30-аас дээш оноо авсан ч тэдэнд туслах тоглогч байсангүй. Харин Гарьдуудаас энэ өдөр тав нь ч тоглогч нь 10-аас дээш оноо авсан бөгөөд тэднээс серби легионер  Марко Павлович 24 оноо 18 самбар Ц.Азбаяр 21 оноо, О.Ууганбаяр 19 оноо Б.Мөнхболд 12 оноо Ц.Цэрэнбат 10 оноо тус тус авсан юм. Ингэснээр  Дорнод Танан Гарьд улирлын долоо дахь хожлоо байгуулан лигийг тэргүүлэгчдийн эгнээнд долоон хожил таван хожигдолтой гуравдугаар байранд бичигдэж эхэллээ.

Хоёр дахь тоглолт зургаан хожил таван хожигдолтой Мадимос Шонхорууд дөрвөн хожил долоон хожигдолтой Сентоза арслангууд багийн хооронд боллоо. Шонхоруудын бүрэлдэхүүнд энэ өдөр 2.5 метрийн өндөр Данийн лигт тоглож байсан Нигер тоглогч Quincy Afamefuna Okolie ирсэн байлаа. Улмаар тоглолт эхэлхэд Арслангуудын дасгалжуулагч Ж.Отгондарь гарааны тоглогчдоо бүгдийг нь сэлгээнээс буюу хоёр хагасаас гаргасан юм. Тэр нь ч Арслангуудад үр дүнгээ өгч гуравдугаар үед гарааны тоглогчид 10 онооны давамгайллыг үүсгэж чадсан юм. Улмаар тоглолтын төгсгөлийн үед Арслангууд багийн холбон тоглогч chris Lawson-Д тоглолтыг тэнцүүлэх боломж байсан ч хоёр шидэлтээ алдсанаар найм дахь хожлоо байгууллаа. Шонхоруудаас Т.Санчир 30 оноо 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Б.Дархантөгс 15 оноо, Г.Цэнгүүнбаяр 15 оноо, Б.Даваажав 11 оноо авсан бол Арслангуудаас О.Нямбаяр 19 оноо Б.Тамжид 18 оноо С.Пүрэвцэрэн Torin Walker нар 12 оноо авсан ч харамсалтай хожигдол хүлээлээ.


Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.