Comment.mn

Монгол улсын төрийн далбаа өмнөд Америкийн тэнгэрт мандлаа

Монгол улсын төрийн далбаа өмнөд Америкийн тэнгэрт мандлаа

Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли 2015” уралдаан өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар, спортын мастер Ч.Анар, олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэнжав нар амжилттай оролцон уралдаанаа өндөрлүүллээ. Мотоциклийн төрөлд уралдсан олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар 79 тамирчнаас 45 дугаарт бариалжээ. Тэрбээр “Дакар ралли 2015” уралдаанд 83 дугаартай оролцож 9000 км зам туулсан байна. Энэ амжилтаар тэрбээр автомашин, мотоциклийн олимпыг хоёр дахь удаагаа амжилттай өндөрлүүлж байгаа юм. Мөн энэ төрөлд уралдсан Ч.Анар 78 дугаар байрт бариалсан байна. Харин тэмцээний автомашины ангилалд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэнжав нар 62 дугаар байрт оржээ.Тамирчид уг тэмцээнд оролцохоор өнгөрсөн сарын 18-нд эх орноосоо хүлгийн жолоо залсан юм

Эх сурвалж http://www.info.mn

Монгол улсын төрийн далбаа өмнөд Америкийн тэнгэрт мандлаа
Монгол улсын төрийн далбаа өмнөд Америкийн тэнгэрт мандлаа
Монгол улсын төрийн далбаа өмнөд Америкийн тэнгэрт мандлаа
Монгол улсын төрийн далбаа өмнөд Америкийн тэнгэрт мандлаа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.