Comment.mn

Өр нэмэхгvй байж болно

10123102bigТєсвийн тогтвортой байдлын тухай хуульд єєрчлєлт оруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишvvдийн гуравны хоёроос доошгvйн саналаар шийдвэрлэдэг хуулийн заалттай. Баасан гаригт хуралдсан УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2015 оны тєсвийн тодотголыг хэлэлцэх vеэр Ерєнхий сайд Ч.Сайханбилэгээс єргєн мэдvvлсэн єрийн босгыг 70 хувьд хvргэх санал хуралдаанд оролцсон гишvvдийн олонхийн дэмжлэг авсангvй. Ингэснээр уг хуулийн тєслийг Засгийн газарт буцааж, єрийн босгыг нэмэгдvvлэхгvй байхаар болж байна. МАН-ын бvлэг сєрєг хvчин байхдаа єрийн босгыг нэмэх ёсгvй, улсаа єрийн дарамтад оруулж болохгvй гэсэн байр суурийг тууштай баримталж байсан. Хамтарсан засагт орж ажиллахдаа ч гэсэн АН-тай байгуулсан зєвшилцлийн гэрээнд єрийн босгыг єсгєхгvй гэж тохирсон билээ. Тиймээс МАН-ын бvлэг энэ байр сууриндаа тєсвийн тодотголыг хэлэлцэх vед хатуу зогссон юм.

Чуулганы хуралдаанд тус намын бvлгийн гишvvд байр сууриа тодорхой илэрхийлж байлаа. УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатар “Хоёр намын зєвшилцлийн ажлын хэсгийн гэрээнд цагаан цаасан дээр хар балаар єрийн хэмжээг нэмэхгvй гэж тусгасан. Гэтэл та нар єрийн босгыг 30 хувиар нэмэх буюу 70 хувь болгох гээд санал оруулаад ирлээ. Єрийн хэмжээг нэмэхгvй байж болно.

Сэтгэл байгаад тархиа сайн ажиллуулбал гаргалгаа олон бий. Эргээд нэгбvрчлэн vз. Зохицуулалт хий. Хєрєнгє оруулалтаа дэмж. Ийм гаргалгааг гаргаж болно шvv дээ. Заавал ард тvмний бvсийг чангалах ямар хэрэг байгаа юм. Дэд сайд нарыг болохгvй бол хасчихгvй юу. Яах гэж заавал хvvхэд, эхчvvдийн мєнгийг танах гээд байгаа юм.
Татвар нэмж хямралаас гардаг жишиг дэлхийд хаана ч байхгvй. Ємнє нь ингэж vзээд 2015 оны тєсвийг хэлэлцэх vеэр шинээр татвар нэмэх хуулийн тєслийг буцааж байсан” гэж байв. Харин УИХ-ын гишvvн Ц.Нямдорж “Салан баавгай”-н vлгэр л УИХ-д болж байх шиг байна. МАН, АН-ын байгуулсан харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэсэн гоё нэртэй гэрээ бий. Энэ гэрээнд улсын гадаад єрийн vзvvлэлтийг одоо байгаагаас нь єєрчлєхгvй бєгєєд улсын єрийн хэмжээг нэмэгдvvлэхгvй” гэж заачихсан.
Гэтэл Ерєнхий сайд одоо єрийн хэмжээг 70 хувь болгоё гээд байх юм. Vvнийг чинь хэзээ ч дэмжихгvй. Энэ гэрээг мєрдєж, хэлсэндээ байцгаа.
Хэрвээ энэ гэрээг зєрчвєл Удирдах зєвлєлийн гишvvний хувьд би МАН-ын сайд нартай хариуцлага тооцно шvv. Засгийн газар ажлаа хий” гэв.

Эх сурвалж:

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.