Comment.mn

Ц.Нямдорж, М.Батчимэг нарын зэрэг 8 гишүүн ажлаа тасалсан уу

УИХ-ын гишүүд цагтаа ажилдаа ирдэггүйгээс хурал сунжрах, төлөвлөсөн цаг нь хойшлох явдал олон тохиолдож байгаа. Иймээс тэдний ажил хэргийн чанарыг дээшлүүлэх, цаг ашиглалтыг сайжруулахыг иргэд шаардах болсон. Харин сүүлийн өдрүүдэд шилэн данс, шилэн бүртгэл хэмээн дээр дооргүй ярьж, УИХ-ын Тамгын газраас үүнийгээ хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ сарын 10-ны өглөөний байдлаар ирцийг нь сонирхож үзлээ.  Цахим хуудсандаа тавьсан бүртгэлийг нь харвал Н.Алтануяг, Сү.Батболд Ё.Отгонбаяр  Ц.Даваасүрэн Л.Болд  нар өвчтэй байжээ. Харин  Батлан ххамгаалахын сайдын давххар дээлтэй Ц.Цолмон гишүүн чөлөөтэй гэж бүртгэгдсэн бөгөөд  Я.Содбаатар гишүүн гадаадад томилолтоор яваа аж. Мөн С.Ганбаатар, Ш.Түвдэндорж  нар орон нутагт ажиллаж байгаа юм байна. Ажилдаа энэ өдөр хамгийн түрүүнд   Ц.Баярсайхан гишүүн 08 цаг 58 минутанд,  Г.Баярсайхан 9 цаг 07 минутанд  , УИХ-ын дэд дарга Л.Цог 08, 47 минутанд,  Д.Эрдэнэбат гишүүн 9 цаг 02 минутанд , УИХ-ын дарга З.Энхболд нь өөрөө 9 цаг 00 миниутанд  ирсэн байлаа. Тэгвэл сүүл мушгисан нь  Ж.Энхбаяр гишүүн 10 цаг 52 минутанд,   Н.Энхболд 12 цаг 23 минутанд,   Д.Хаянхярваа 10 цаг 58 минутанд иржээ. Гэвч ирцийн бүртгэлд  ажилдаа ирсэн цаг  тодорхойгүйгээр онгорхой нүд үлдээсэн нь  Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, М.Батчимэг, Д.Батцогт, Д.Оюунхорол, Р.Амаржаргал, Ц.Дашдорж, Б.Чойжилсүрэн нар байсан юм. Энэ нь ирцийг бүртгэж байгаа  ажилтнуудын алдаа юу, эсвэл тэд энэ өдөр ажлаа тасалж орхив уу.

Б.Баяр

Эх сурвалж: www.tumen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.