Comment.mn

Нэг иргэнийхээ төлөө том хөдөлдөг улсад амьдарч байгаа би азтай юм

Би ямар улсад амьдраад байна вэ? гэж заримдаа асуумаар санагдах үе байх юм. Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа М.Наранбаатар гэгч болон З.Энхболд эрхэм хүний тухай мэдээлэл. Анхаарахгүй байхын ч аргагүй юм билээ.

 

З.Энхболд бие жижигтэй л болохоос төрийн “өндөрлөг”-үүдийн нэг. Тиймээс тэр хүний амнаас гарч байгаа үг буйртай, суурьтай байх учиртай байх гэж би мунхаглан бодож байна. Ойр зуурын хэрүүлд тэр хүний үг урсах учиргүй. Залгай цагаан хочит Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа амнаасаа гаргаж буй авианаасаа болж, олон нийтийн шүүмжлэлд өртдөг байсан. Хүнийг хувцасаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг эртний мэргэдийн үг зүгээр ч нэг хэлчихээгүй л сургааль.

 

Энэ сард гурван сая хүрэх гэж байгаа хүнтэй Монгол улс нэг иргэний асуудлаар ямар ч том хөдөлдөг юм. Хэтрүүлээд хэлэхэд ЕС асан Н.Алтанхуягийг  төөрөхөд цагдаа, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, онцгой, эмнэлэг гээд л шуурхай хөдлөөгүй газар бараг үлдээгүй.

 

З.Энхболд “Би монгол улсын иргэнийхээ хулиар гомдол гаргаж байна” гэж хэлэнгүүт цагдаа, АТГ, АУДИТ, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд тэр аяараа, Төрийн байгуулалтын байнгын хороо хөдөлж эхэлж байх юм.

 

Асуудалгүй амьдрал гэж үгүй, энгийн ардын амьдралд тулгамдаж буй асуудлуудын араас Монголын төр ингэж хөдөлдөг бол “гоё оо”. Нэг иргэнийхээ төлөө том хөдөлдөг улсад амьдарч байгаа би ч азтай юм аа.

 

Н.Чинзориг

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.