Comment.mn

Соёл, боловсролын салбарынхан жагсана

Засгийн газрын байр суурийг эсэргүүцэж эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан жагсахаар болжээ. Энэ талаараа Боловсрол, Эрүүл мэнд, Соёл урлагийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоодын хамтарсан хурлаар шуурхай ажлын хэсэг, штаб байгуулж хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх болсноо өнөөдөр мэдэгдлээ. Хэрэв Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны улсын хэлэлцээр үр дүнд хүрэхгүй, УИХ, Засгийн газраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхгүй хэрнээ нийгмийн хамгааллын зарим зардлыг танах байр суурьтаа хэвээр зогсоход хүрвэл хамтын маргаан үүсгэж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ эдэлнэ гэлээ.

Тэд төсвийн тодотголд нийгмийн хамгааллын асуудлыг хүрсэн түвшнээс бууруулахгүй байх, Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв суулгах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа аж.
Улсын хэмжээнд 180 мянган Төрийн албан хаагч ажиллаж байгаагаас 116 мянга нь Төрийн үйлчилгээний ажилтнууд байдаг ажээ. Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.