Comment.mn

Уртын дуучин Т.Баянжаргал “Миний тал нутаг” дууг коверлон дуулжээ

Уртын дуучин, СТА Т.Баянжаргал “МОНГОЛ ДОНЖ” анхны бие даасан тоглолтоо нэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол бөхийн өргөөнөө урлана. 

Тэрбээр”Миний тал нутаг” дууг коверлон дуулж олны сонорыг мялаалаа. Энэхүү дууг өмнө нь Өвөрмонголд Цэцэгмаа дуучин албан ёсны эрхтэйгээр дуулдаг бол Ар Монголд МУСТА Д.Үүрийнтуяа дуучин албан ёсны эрхтэйгээр дуулсан билээ. 

“Миний тал нутаг” дууны үгийг Ц. Бямбадорж  тэрлэсэн бөгөөд аяыг УГЗ Л.Балхжав зохиожээ.

Түүний тоглолтын ерөнхий найруулагчаар  МУГЖ Төрийн соёрхолт Д.Сосорбарам ажиллаж байгаа бөгөөд  МУСТА Б.Алтанжаргал, МУСТА Б. Батцэцэглэн, МУСТА Э.Дашням, Поп дуучин Үүрээ, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Г.Бат-Өлзий, Б.Батжаргал,  Гоо ялдам баг, Язгуур хамтлаг, Улаанбаатар театрын уран бүтээлчид, Үндэсний Хангарьд найрал Удирдаач Б.Эрхэмбаяр нар оролцож ая дуугаа өргөн хүрэлцэн ирсэн түмэн олны сэтгэлийг цэнгүүлэх юм.

“МОНГОЛ ДОНЖ” тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 200 хүнд ДОНЖ цомгийг бэлэглэнэ. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 88997709, 8855559 дугаараас лавлаарай.

Тасалбарыг www.ticket.mn захиалах боломжтой бөгөөд 89255596,99968807 дугаарт залган тасалбараа хүргэлтээр авах боломжтой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.