Монголын анхны мэдээллийн сайт www.sonin.mn, мэргэжлийн судалгааны “Эм Ай Си Жи” компани хамтран 3 сар буюу улирал тутамд Монголын хамгийн өндөр рейтингтэй 10 улс төрчийг зарлаж байхаар болсны эхнийг нь таньд хүргэж байна. Энэ удаад Улаанбаатар хотын оршин суугчдаас санамсаргүй түүврийн аргаар 1500 респондентыг хамруулж судалгааг авлаа. Улс төрчдийн рейтингийг тогтоохдоо тухайн улирлын үйл ажиллагаа, олон нийтэд хүрсэн байдал, нөлөөлөл, хийгдэж буй ажлууд нь таалагдсан эсэхэд тулгуурлан гаргасан болно. 1. Ухнаагийн Хүрэлсүх 72 % . Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн

2. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 71 % . УИХ-ын гишүүн, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга, Монгол Улсын Сайд
.jpeg)
3. Халтмаагийн Баттулга 68 % . Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч
.jpg)
4. Гомбожавын Занданшатар 65 %. УИХ-ын дарга

5. Төмөрбаатарын Аюурсайхан 63 % . УИХ-ын дэд дарга

6. Сайнхүүгийн Ганбаатар 62 %. УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга

7. Тогмидын Доржханд 61 %. УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн Үндэсний Намын Удирдах Зөвлөлийн Дарга
8. Ням-Осорын Учрал 60%. УИХ-ын гишүүн, УИХ-ын Инновац, Цахим Бодлогын Байнгын Хорооны Дарга, Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

9. Тордайн Ганболд 58 %. “БИД 76” бие даагчдын нэгдсэн хөдөлгөөний удирдагч, “Алтан Дорнод Монгол” компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга.
.jpg)
10. Долгорсүрэнгийн Сумьяабазар 55%. УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга.

Хувиараа таксинд явж хоногийн хоолоо залгуулдаг иргэдийн амжиргааны асуудал хүнд байна. Жолоочийн хариуцлагын даатгал, оношлогоо зэргээс торгож шийтгэдэг асуудлаа түр хойшлуулж өгөх боломж байна уу? Хоногийн хоолоо танил талаасаа зээлээр арай ядан залгуулж байхад даатгалын газраас даатгалын хугацаа дууслаа төл гэж ярьж байна. Төлөхгүйгээр хоол ундаа дөхүүлэх гээд явж байхад цагдаа цалингийн доод хэмжээгээр торгох айдас стресс үүсч байна. Авто ломбардад өртэй жолооч нар байгууллагын нэр дээр гээд 70000 гаруй төгрөг төлөх юм байна.
Ийм үед даатгалын газрууд төлбөр нэхэх бус харин нийгмийн хариуцлагын үүднээс тодорхой хугацаанд асуудал үүсвэл урд жилүүдэд авч байсан мөнгөнөөсөө төлөх шийдвэр гаргамаар байна.