Comment.mn

Тусгаарлалтын ГОРИМ ЗӨРЧСӨНӨӨС ҮҮДЭН халдвар гадагш тархжээ

Аравдугаар сарын 14-нд “Алтанбулаг” боомтоор орж ирсэн ачаа тээврийн автомашины жолоочоос коронавирусний халдвар илэрсэн билээ. Тусгаарлалтаас гарсны дараа түүнээс халдвар илэрсэн бөгөөд жолоочийн гэр бүлийн хүн мөн коронавирусний халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм.

Тэгвэл уг халдвар гадагш тархах болсон шалтгааныг тусгаарлалтын горим зөрчсөнөөс үүдсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Тодруулбал, халдвар авсан жолооч нь “Энхсаран” сувилалд анх хоёулаа нэг өрөөнд тусгаарлагдаж байжээ. Гэтэл тэднийг тусгаарлагдснаас гурав хоногийн дараа дахин нэг жолоочийг нэмж, хамтад нь нэг өрөөнд тусгаарласан бөгөөд эхний хоёр жолоочийг тусгаарлах 21 хоногийн хугацаа дууссан тул ийнхүү гаргаад байсан байна. Гэвч тэдэнтэй хамт тусгаарлагдаж байсан буюу сүүлд ирсэн жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсан нь халдвар гадагш тархах шалтгаан болсон бололтой. 

Өөрөөр хэлбэл, хадлваргүй хоёр жолоочийг, халдвартай жолоочтой хамтад нь тусгаарлаж, давтан шинжилгээний хариу гарахаас өмнө тусгаарлалтаас гаргасан нь алдаа болжээ.

Энэ талаар мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр “Тусгаарлалт хариуцаж байсан “Энх саран” сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж үзээд, тус сувилалд байсан хүмүүсийг өчигдөр ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тандалтаа үргэлжлүүлж, халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдгийг тодорхой болгоно” гэж мэдэгдсэн. 

Одоогоор 29 настай эрэгтэй болон түүний гэр бүлийн хүний онош батлагдаад байгаа бол дээрх жолоочтой хамт байсан дахин нэг жолоочийн болон ойрын хавьтлын 24 хүний шинжилгээний хариуг хүлээж байна.

Хэрэв халдвартай жолоочтой хамт нэг өдөр тусгаарлалтаас гарсан дээрх жолоочоос коронавирусний халдвар илэрвэл түүний маршрутыг мөн нарийвчлан гаргаж, хавьтлуудыг тусгаарлах ажил хийгдэх ажээ.

zindaa.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.