Comment.mn

Тусгаарлалтаас гарсан жолоочоос халдвар илэрч, Улаанбаатарт 3 хоног хөл хорио тогтоолоо

Улсын онцгой комисс дөнгөж сая яаралтай хуралдлаа. 21 хоногийн тусгаарлалтаас гэрийн ажиглалтад шилжээд байсан тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь ковид 19 халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд УОК-ын шийдвэрээр нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоож байна. Энэ хугацаанд халдвар авсан хүмүүсийг хавьтлыг тогтоох, тандалт судалгаа хийх үүднээс ийм арга хэмжээ авч байгааг Шадар сайд Я.Содбаатар анхаарууллаа.

Улсын онцгой комиссын гурав хоногийн хугацаанд халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлээр

-Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлана, орох хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй

-Бүх төрлийн үзвэр үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож байна 

-Бүх шатны сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс гурав хоногийн хугацаанд цуцлаж байна

-Нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж, өглөө 06-10 орой 17-21 буюу ажил цуглах, тарахад цагт иргэдэд үйлчлэхээр болжээ. 

Тусгаарлалтаас гарсан жолоочоос халдвар илэрч, Улаанбаатарт 3 хоног хөл хорио тогтоолоо

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.