Comment.mn

Төсвийн мөнгө ёолохгүй буюу БЗД-т АН-ынхан дураараа дургисан баримтууд

Төсвийн мөнгө ёолохгүй буюу БЗД-т АН-ынхан дураараа дургисан баримтууд

Нийслэлийн хогоо ачдаггүй, хөгждөггүй дүүрэг бол Баянзүрх дүүрэг. Өнгөрсөн найман жилийн турш тус дүүрэгт АН олонх байж засаглалын хямралд хүргэсэн гэж хэлж болно.

Жишээ №1

БЗД-ийн 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн гүйцэтгэлээр 5.1 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан болох нь аудитын шалгалтаар тогтоогдсон.

Үүнээс хойш 2020 он хүртэл БЗД-ийн аудитын дүгнэлт бүхэлдээ “ХЯЗГААРЛАЛТТАЙ” гарсан байна.

Жишээ №2

2019 онд БЗД-ийн засаг дарга Т.Баясахын гарын үсэгтэй 539 гүйлгээг нягталж үзэхэд 672 сая төгрөгийн 176 ажил гүйлгээгээр зөрчилтэй байдлаар зарцуулагджээ.

Тухайлбал БЗД-ийн татварын хэлтэст 100 сая төгрөг учир шалтгаангүй өгсөн байдаг.

Жишээ №3

Та бидний татварт төлсөн мөнгийг дүүргийн Засаг дарга хэмнэх ёстой. Гэтэл төсвийн мөнгийг хэмнэх нь битгий хэл зориулалтын бусаар үр ашиггүй зарцуулдаг нь тогтоогдсон. Тухайлбал, БЗД-ийн ИТХ-ын ажлын албаны дарга асан Г.Болормаа нь ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан.

Гэвч түүнд 14.9 сая төгрөгийн тэтгэмж олгосон байгаа юм. Төсвийн мөнгө ёолдоггүй болохоор БЗД-ийн ЗД өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг энэ мэтчилэнгээр 56.1 сая төгрөгөөр “эрхлүүлжээ.”

Жишээ№ 4

2020 оны эхний гурван сарын байдлаар 120 гүйлгээг нягталж үзэхэд 213.2 сая төгрөгийн 33 ажил зөрчилтэй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл том толгой гаргаж хууль, дүрэм журмаа зөрчиж байсан.

Эдгээр жишээ бол зөвхөн мөнгө идсэн уусан нь. Үүний цаана хариуцлага алдсан “хурган дарга нар” цалингаа хувьдуулаад сануулга аваад өнгөрсөн жишээ хэд хэд бий. Халагдах болзол хангасан нөхдүүд өнөөдөр ИТХ-д нэр дэвшиж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

Ерөнхийлөгчийн зөвлөх асан Пүрэвдаваа тэргүүтэй нөхдүүдийг байгаа болохоор өнөөдөр Баянзүрх дүүргийн дарга цэргүүд ийнхүү дураараа дургиж байгаа. Харин тэд өнөөдөр дахин “ууж идэх” гэж нэр дэвшиж байна. Ийм хүмүүсийг дахин сонгох ёстой юу??

Уншигч та бидний шударгаар татварт төлсөн мөнгөөр тэд ингэж дургисаар байх уу? ҮГҮЙ!!!

НИТХ-ын сонгуулийн 7-р тойрог, Баянзүрх дүүрэг 9, 11, 12, 20, 23, 28-р хороонд Ардчилсан Намаас нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдавааг сонгохгүй байхыг уриалж байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.