Comment.mn

Cэрэмжлүүлэг: Наадам центрийн урсдаг шатанд хүүхдийн үс орооцолдон гэмтжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах “Наадам центр” худалдааны төвийн урсдаг шатанд хүүхэд гэмтсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, хэргийг харсан гэх гэрчүүд 5-6 настай хүүхэд урсдаг шатаар зорчиж байх үед үс нь орооцолдож, татагдан бэртэл авсан болохыг хэлэв. Энэ тухай эрүүл мэндийн байгууллагаас тодруулахад “Цахилгаан шатанд хүүхэд хавчуулагдсан гэх мэдээллийн дагуу очиж үзлэг хийсэн. Үзлэгийн үеэр хүүхдийн биеийн байдал тогтвортой байсан. Гэвч шинжилгээ, нарийн үзлэгийн тусламжтай гэмтлийн зэрэг, биеийн байдлыг нарийн тогтоох боломжтой” гэв. 

Иймд эцэг эхчүүд олон нийтийн худалдааны төв, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ бага насны хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг анхааруулж байна. 

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.