Comment.mn

Коронавирусээр өвчилсөн зургаа дахь иргэн эдгэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр Д.Нарангэрэл, 1229 хүн ажиглалтад байна. Дөрвөн хүн нэмэгдэж, ажиглалт, хяналтад оржээ. Ажиглалтад байгаа гурван хүнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн гэлээ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ны байдлаар ОХУ-аас ирсэн иргэдийн 30 хүнийг онцолж авснаас дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэгээс нь коронавирус илэрсэн. Ингээд коронавирусийн тохиолдол өчигдөр 32 болсон. Үүнээс таван иргэн бүрэн эдгэрсэн байгаа билээ. Харин Туркийн хоёр иргэн эдгэрсэн ч ХӨСҮТ-д хяналт, ажиглалт байгаа юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020-4-19 Монгол улсын хэмжээнд коронаворусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа иргэдээс нэг хүн бүрэн эдгэрч, дараагийн хяналтад, ажиглалтад шилжлээ. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна.

ХӨСҮТ-д 76 хүн, тандалтын зорилгоор 4 хүмүүсийн шинжилгээнд хийсэн шинжилгээ болон давтангаас коронавирус илрээгүй. Харин Москва-Улаан-Үүд хүртэл онгоцоор ирж, Монголд Алтанбулагийн боомтоор ирсэн нэг оюутнаас короанвирус илэрлээ. 

Ингээд Монгол улсад ийнхүү батлагдсан 33 дахь тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэрсэн 6 хүн боллоо.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.