Comment.mn

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг Ерөнхийлөгчид хүргэн хэлэлцэж байна

Улсын онцгой комисс уржигдар хуралдаж, Цагаан сарын баярыг тэмлэглэхгүй байх санал гаргасан. Тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Шинэ коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг Улсын онцгой комиссын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Тиймээс Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад нь шилжүүлэхээр боллоо. Ерөнхийлөгчийн зарлиг гарах ёстой байх гэж бодож байна” гэсэн юм. Үүний дагуу Ерөнхийлөгч Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай зарлиг гаргахаар болж, зарлигийн төсөлдөө Засгийн газраас саналыг нь авахаар илгээжээ. Уг саналыг нь Засгийн газар яг одоо ээлжит хуралдаанаараа хэлэлцэж байна. 

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.