Comment.mn

Дархан-Уул аймагт тусгаарласан эмэгтэйн хариу сөрөг гарсан

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дархан-Уул аймагт тусгаарласан эмэгтэйн хариу сөрөг гарсан. Вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д БНСУ-аас ирсэн хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Шинжилгээний  хариу сөрөг гарсан, коронавирус илрээгүй.

Орхон аймгийн сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулсан. Өнөөдөр хариу нь гарна.

Өчигдөр ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарласан. Тодруулбал, өчигдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн монгол иргэн, мөн нэгдүгээр сарын 31-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн нэг иргэнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн учраас ХӨСҮТ-д хандаж ирсэн. 

Одоогоор 7 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, шинжилгээ хийж байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 85 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 67 хүн ХӨСҮТ-т хэвтэн шинжлүүлж, зөвлөгөө аваад гарсан. Орон нутагт 18 хүнийг шинжилгээнд хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна” гэлээ.  

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.