Comment.mn

Бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас баржээ

Өчигдөр (2020.02.05) Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу 17:30 цагт очиж, нас барсан 5 настай Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 зургаан сартай эмэгтэй Ц нарын цогцсыг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Ч 2019 оны есдүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн дөрвөн өрөө байрны нэг өрөөг түрээсэлж амьдарч байжээ. Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч, хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгаанд залгаатай, өрөө рүү нэвтрэх боломжгүй байсныг аюулгүй болгосон байна. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийж байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.