Comment.mn

Мөнгө угаах шинэ арга буюу боржин Чулуун хаалт

Сүхбаатарын талбайд байршуулсан чулуун хаалтын нийт төсөв 151 сая төгрөг

Тендерийн будлианы талаар ийм нэг онигоо байдаг. Монгол, Хятад, Орос гурван компани тендерт оролцжээ. Хятад компани олон зуун ажилтан хамруулж, богино хугацаанд тухайн ажлыг гүйцэтгэхээ амласан бол оросууд техник, технологийн хүчээр ажлыг нугалахаа, мөн энэ бүхэнд хэдэн төгрөг шаардлагатайг тодорхой танилцуулсан байна.

Харин монголчуудад ажилтан, тоног төхөөрөмжийн аль аль нь, бүр хэрхэн ажил гүйцэтгэх төвлөгөө ч алга гэнэ. Гайхаад, учрыг асуутал монголчууд өөдөөс нь хятад ажилтан авч, тендерийн мөнгөний тал хувиар ажлыг гүйцэтгэхээ хэлээд зогсохгүй яаж хэрхэн мөнгө “идэж” болохыг нарийн тооцоолсноо тайлбарлаж, үлдсэн мөнгийг тендер шалгаруулагчтай хувааж авах санал тавьсан гэдэг. Инээдтэй хэрнээ эмгэнэлтэй энэ онигоо бол өнөөгийн монголын үнэн төрх.

Үүн шиг нэгэн үйл явдал болсон нь сүхбаатарын талбайн эргэн тойронд энэ сарын 15-16-нд байршуулсан боржин чулуунууд. Тодруулбал, талбайн баруун, зүүн, урд талд 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуу тавьсан. дээрх чулуунуудын нэг бүрийн үнэ гурван сая төгрөг гэх мэдээлэл хэвлэлээр гарсан ч үүнийг НЗДТГ-аас үгүйсгэж, ширхэг тутамд 300 мянга гаруй төгрөг зарцуулснаа мэдэгдлээ. Үүний зардал болох 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлж, төрийн тусгай хамгаалалтын газар хэрэгжүүлсэн гэнэ. Мөн талбайн эргэн тойронд чулуу тавих шийдвэр монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас гарсан бөгөөд төрийн тусгай хамгаалалтын газар т хариуцан хэрэгжүүлэх, нийслэлийн ЗДТГ-т холбогдох санхүүжилтийг нь гаргах үүрэг өгсөн гэдгийг албаныхан тодотгохоо мартсангүй. энэ дагуу чулуунуудыг монгол компани хийсэн гэх мэдээлэл байгаа ч чухам ямар компани нь тодорхойгүй байна. Боржин чулуунуудыг иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, элдэв гэмт халдлагаас сэргийлэх зорилгоор талбайн баруун, зүүн, урд талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд байршуулсан хэмээн холбогдох албаныхан мэдэгдсэн.

Үнэндээ өнөөдрийг хүртэл төв талбайд машин орж аюулгүй байдал алдагдуулсан тохиолдол цбайхгүй. улс төрийн болон өөр бусад зорилгоор жагсаал, цуглаан зохион байгуулах үед, мөн гэр барьж, суулт зарлахдаа, зарим баярт арга хэмжээний сандал, ширээ, тайзыг байрлуулахаар зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжүүд машинтай нэвтэрч байсан. Үүнээс өөрөөр хэн нэгэн дур зоргоороо машинаа байрлуулж, эсвэл өөр бусад зорилгоор тийш нэвтэрч, байсан удаагүй. гэтэл холбогдох албаныхан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах нэрээр оновчтой бус хамгаалалтаа өмөөрч суух. Мөн иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюул тулгарахаас урьдчилсан сэргийлсэн дээрх ажлыг улстөржүүлэх, буруутган харлуулахгүй байхыг олон нийтээс хүссэн байх юм. Энэ бол иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах гэхээсээ илүү мөнгө угаах нэг арга хэмээн олон нийт бухимдаж буй.

Тэр байтугай нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дээрх чулуунуудыг өнгө үзэмжгүй тул сайжруулах чиглэл өгсөн сурагтай. Өнгө үзэмжийг нь сайжруулбал дахиад л мөнгө хэрэгтэй болох нь гарцаагүй. тэгэхээр энэ яах аргагүй төрийн томчуудын мөнгө угаах нэг төрлийн арга бололтой. Үймээн самуун, үл бүтэх хэрэг төрийн ордны өмнө болж байсан удаагүй. Ийм хашилт хийж байхаар нийслэлийн гэр хорооллын гуу жалгатай, осол аваар олон гардаг замуудад хаалт, хашлага хийсэн бол илүү бодитой, ажил хийсэн юм шиг харагдах байлаа, хотын дарга аа.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.