Comment.mn

С.Баяр: ЗЭ ийм их завтай хүн үү. Манай хэдийн борлуулсан хэд нь бүртгэлд ил байгаа

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж буй Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д долоон хаустай гэх мэдээлэл аль 2014 онд цацагдаж байв. 

Тэгвэл С.Баярыг 7 биш 10 хаустай байсан, түүнийг нь илрүүлсэн гэх мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрбээр, “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, “АНУ, Монголын хооронд эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байдаггүй. Тиймдээ ч хуулийн байгууллагууд төдийлөн харилцдаггүй байсан. Саяхан ажлаа өгсөн дарга нар нь ч гэсэн өгсөн харилцах хүсэл зориг байгаагүй байх. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын хуучин удирдлагууд гадаад харилцааны асуудалдаа төдийлөн анхаардаггүй байсан. Хэл устай ч хүн байгаагүй. Ирсэн бичгийг ч уншиж чаддаггүй байсан байх. Шинээр томилогдсон АТГ-ын дарга, Ерөнхий прокурор гадаад харилцаагаа эрчимжүүлж байна хэмээн ярьсан байна. 

Харин энэ бүхэнд С.Баяр твиттерээр хариу бичжээ. “Ойлгохгүй юм. ЕТГ-ын дарга ЗЭ им их ажилсаг уу, эсвэл ийм их завтай хүн үү. Тэнд очиж мөрдөгч хийнэ, энд ирж шүүгч хийнэ. “10 байшинг илрүүлэх”-ийн тулд АНУ явах хэрэггүй. Манай хэдийн авч борлуулсан хэд нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр ил байгаа. Аль 2007 оноос хойш” хэмээн жиргэжээ. 

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.