Comment.mn

“Хуралдайн Наадам-Шонхорын баяр” болно

Монголчууд эрт үеэсээ эхлэн шувууг шувууг туг сүлдэндээ тахин шүтэж, ахуйн амьдралдаа гаршуулан түүгээр ан ав хийж байсан түүхэн уламжлалтай.

Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог Үндэсний бахархалт Шонхор шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, Шонхорын наадгайг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох, Биет бус соёлын өвийг сэргээх зорилгоор Монгол Шувуулахуйн клуб, Монголын Этноспортын Холбоо, Монголын Шувуулахуйн холбоо, зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран “Хуралдайн Наадам-Шонхорын баяр” наймдугаар сарын 17-ны өдөр болох юм. 

Энэхүү баяр нь “Чингис хааны хүрээ” аялал жуучлалын цогцолборт зохион байгуулагдана. ЮНЕСКО-оос Шувуулахуйн өв соёлыг хүн төрөлхтний биет бус соёлын өв хэмээн тодорхойлсон байдаг.

• Мартагдсан биет бус соёлын өвийг сэргээх

• Аялал жуулчлалын улирлыг уртасгах, Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд бий болгох

• Махчин шувуу хамгааллын талаарх олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх зорилготой аж.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.