Comment.mn

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэлжээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм.

Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар сайтаар санал авч эхэллээ. Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэд та бүхэн тус линкээр санал асуулгад оролцох боломжтой.

https://vote.ulaanbaatar.mn/home

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.