Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва өнөөдөр БНСУ-ын Парк гольфийн холбооны ерөнхийлөгч И Гым Юн, нарийн бичгийн дарга И Кён Ху, дэд ерөнхийлөгч Кан Ки Юн, Юн Су Ён нарыг хүлээн авч уулзлаа.БНСУ-ын парк гольфийн холбооны ерөнхийлөгч И Гым Юны зүгээс Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа гээд тус спортын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, тус спорт нь эрүүл мэндэд ач тустайн дээр багийн спорт учраас иргэдийг ойртон нөхөрлөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж олгодгийг хэлж байв. Мөн бүх насны хүмүүс хичээллэх боломжтой, талбай байгуулаад ашиглалтад оруулсан байхад өөр нэмэлт зардал шаардаад байдаггүй гэлээ. Түүнчлэн тус спортыг сонирхон БНСУ-д жилд маш олон жуулчин очдог гээд Монгол Улс ч уг спортыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлбэл жуулчдыг тодорхой хэмжээгээр татах боломжтойг хэлж байв. Уг спорт нь Америк, Хонг Конг, Япон, Хятад гээд олон оронд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Олон услын Парк гольфийн холбоо байгуулагдаад байгааг ч мөн хэлсэн.Нийслэлийн ИТХ-ын даргын зүгээс тус спортыг Монголд хөгжүүлэхэд талбай байгуулах газрын асуудлыг шийдвэрлэх, бодлын түвшинд хэрхэн дэмжиж ажиллах талаар холбогдох хүмүүстэй ярилцаж, ажил хэрэг болгоход татгалзах зүйлгүй гэлээ.Мөн Монгол Улсад тус спортыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, парк гольфийн холбоо байгуулаад байгаа хүмүүсийн зүгээс хэрхэн хөгжүүлэх талаарх санал, төслүүдээ боловсруулаад, үйл ажиллагаагаа төлөвлөөд хандах үед бүх талаар нь дэмжиж ажиллана гэсэн юм. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Төстэй мэдээлэл
Хүүхдүүдэд зориулсан “Cinemato” тоглолт болно
“Анир” поп оркестраас төсөөлөл, хөгжим, танин мэдэхүйг хослуулсан Монголын анхны хүүхдийн поп оркестрын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолтод “Disney”, “Studio Ghibli”, “DreamWorks”-ийн сэтгэл хөдөлгөм аялгууг...
5 Үзсэн
Монголд анхны олон улсын автомашин мотоциклийн наадам “Power expo & festival” болох гэж байна
Монголд анхны олон улсын автомашин мотоциклийн наадмыг 2025 оны тавдугаар саарын 09-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор төвийн “Power land” талбайд зохион байгуулах гэж...
7 Үзсэн
Б.Оргил-Эрдэний амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй байна гэв
“Ice Top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool Малайз улсад нас барсан билээ. Энэ тухай Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч : “Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн...
9 Үзсэн