Comment.mn

Монголын дипломат пасспорттой хоёр иргэн 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

ХБНГУ-ын Дрезден хотод Монгол Улсын төрийн албаны дипломат пасспорттай хоёр иргэн 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэрэгт холбогдон саатуулагдаад байна. Энэ хоёр иргэн нь дипломатч биш аж.

Германы хэвлэлүүдийн мэдээлснээр, ХБНГУ-ын Дрезден хотод тавдугаар сарын 3-ны өглөө манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагджээ. Тэднийг Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна. Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид ногоон паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. Тэдний унаж явсан БНТУ-ын дипломат дугаартай машины арын тээшинд тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол, гурван сая еврогийн үнэ бүхий хар тамхи байжээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас “Манай яаманд хамаарах хүмүүс биш. Энэ асуудлаар маргааш мэдээлэл хийнэ” гэсэн хариулт өгчээ. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.