Comment.mn

Б.Жамъяндорж: 3 сая төгрөгөөрөө Солонгос яваагүй “цагаан сар хийсэн”

“Боловсрол” телевизийн “3 сая инээд” шоуны гурав дахь дугаарын ялагч Б.Жамъяандорж болж байсныг уншигчидп санаж буй биз ээ. Тэрээр таван үетэй тус нэвтрүүлэгт амжилттай оролцож, эхний 15-30 секундэд шүүгч нарыг инээлгэж чадсан юм. Түүнийг уг шоунаас хожсон 3 сая төгрөгөөрөө Солонгос явсан гэх шуум дэгдсэн гэнэ шүү. Тэгвэл энэ талаар Б.Жамъяандорж тун саяхан нэгэн нэвтрүүлэгт орохдоо ам нээв. “Би 3 сая төгрөгөөрөө Солонгос яваагүй ээ. Кинонд тоглосон юм тэр ажлаараа л явсан. Хүмүүс минь би тэр мөнгөөрөө цагаан сар хийсэн шдээ. Тэгээд байхгүй аль хэдийн дууссан” гэлээ. 

Дашрамд дуулгахад, Инээдмийн шинэхэн кино болох “100 жилийн эморол”-д гол дүрийг бүтээсэн аж. Уг кино нь  өнөөдрөөс буюу тавдугаар сарын 30-наас эхлэн кино театруудын дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болох юм. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.