Comment.mn

Агаарын бохирдол нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд хүчтэй нөлөөлдөг байна

Саяхны судалгаагаар агаарын бохирдол нь сэтгэцийн гажигтай хүмүүсийг үхэл рүү хөтөлдөг бол өөр нэгэн судалгаагаар хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн байна.

Мэдээж агаарын бохирдол нь хүний бие организм, эрүүл мэндэд муу нөлөөтэй. Томоохон хотын иргэд энэ нөхцөл байдалдаа хэдийнэ дөжирч, агаарын бохирдлоос болоод жилдээ гурван сая гаруй хүн нас барж байгааг ч тоохоо больсон гэхэд хилсдэхгүй. Агаарын бохирдлоос болж жилд нас барах хүний тоо 2050 он гэхэд 6.6 саяд хүрнэ гэж эрдэмтэд үзэж байна.

Саяхны судалгаагаар агаарын бохирдол нь сэтгэцийн гажигтай хүмүүсийг үхэл рүү хөтөлдөг бол өөр нэгэн судалгаагаар хүүхдийн эндэгдлийг нэмэгдүүлдэг гэсэн байна. Бас нэг судалгааны үр дүнд автомашины замтай ойр амьдардаг иргэдийн оюуны чадамж багасах эрсдэл их байна гэжээ.

Агаарын бохирдол эрүүл мэндэд муу хэмээн мэргэжилтнүүд энэ тал руу нь илүүтэй анхаарч, харин энэ нь хүний сэтгэн бодох чадварт хэрхэн нөлөөлж байгааг тун бага судалсан юм байна. Гэтэл саяхан хийсэн судалгаанаас үзэхэд агаарын бохирдол нь оюутнуудын сэтгэн бодох, оюун ухааны чадварт муугаар нөлөөлж байгаа нь тодорхой болжээ. Эрдэмтэд энэ ажлынхаа хүрээнд агаарын бохирдол бүх насныханд  яаж нөлөөлж байгааг судалсан байна.

Бээжингийн их сургуулийн эрдэмтэн Сяобо Жан бусад дээд сургуулиудын судлаачидтай хамтран 2010-2014 онд Хятадын 10-аас дээш насны 31 мянган хүний дунд сэтгэхүйн чадварыг шалгах (хэлний болон арифметик) туршилт явуулжээ. “China Family Panel Studies” хөтөлбөрийн хүрээнд явуулсан энэ судалгааны математикийн шалгуурт 24, хэлнийхэд нь 34 асуулт багтаасан байна.

Үндэсний шинжлэх ухааны академийн сэтгүүлд нийтэлсэн дүнгээс үзвэл агаарын бохирдол нь хүний оюун тархинд нөлөөлж хэлний болон математикийн чадварыг бууруулдаг болохыг харуулжээ. Ялангуяа агаарын бохирдолтой орчинд тооцоолон бодох чадвараас илүүтэй хэл сурах чадвар илүүтэй мууддаг гэнэ. Энэ дотроо эрэгтэйчүүдэд агаарын бохирдол илүү муугаар нөлөөлдөг байна.

Эрдэмтэд судалгаанд оролцогсдын хариуг тэр хүмүүсийн амьдардаг хотуудын агаарын бохирдлын түвшингийн албан ёсны үнэлгээтэй харьцуулан авч үзжээ. Гэхдээ агаар дахь азотын давхар исэл, хүхрийн давхар исэл болон хатуулаг нь 10 микрометрээс бага бохирдлыг тооцсон байна.

Үндэсний шинжлэх ухааны академийн сэтгүүлд нийтэлсэн дүнгээс үзвэл агаарын бохирдол нь хүний оюун тархинд нөлөөлж хэлний болон математикийн чадварыг бууруулдаг болохыг харуулжээ. Ялангуяа агаарын бохирдолтой орчинд тооцоолон бодох чадвараас илүүтэй хэл сурах чадвар илүүтэй мууддаг гэнэ. Энэ дотроо эрэгтэйчүүдэд агаарын бохирдол илүү муугаар нөлөөлдөг байна.

“Бохирдсон агаар нь хүний хэлний үүргийг гүйцэтгэдэг тархины цагаан эсэд илүүтэй муугаар нөлөөлдөг гэж бид үзэж байна” хэмээн Жан хэлжээ. Тэрээр мөн агаарын бохирдол эрчүүдэд  яагаад илүүтэй муугаар нөлөөлдгийг цаашид сайтар судлах хэрэгтэй гэсэн байна. Сүүлд хийсэн судалгаагаар агаарын бохирдол эрчүүдэд эмэгтэйчүүдээс 49 хувь илүү хүчтэй нөлөөлдгийг л тогтоожээ.

“Бохирдсон агаар настай хүмүүс, ялангуяа бага боловсролтой эрчүүдэд бүр илүү нөлөөлж байгааг хэлний тестүүд харууллаа” гэж Жан онцолжээ.

Энэхүү судалгааг Хятадад явуулсан хэдий ч түүний үр дүн бусад  орнуудад ч ялгаагүй л байгаа. Хонконгийн Политехникийн их сургуулийн эрдэмтэн Деррик Хо судлаачидтай хамтран мөн л агаарын бохирдол хүний сэтгэн бодох, танин мэдэх чадварт нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг  гаргасан байна.  “Хэргийн учир нь агаарын бохирдол нь асар их бухимдал, мэдрэлийн үрэвсэл, мэдрэлийн доройтолд хүргэж байгаа юм” гэж Деррик Хо хэлж байна.

Судалгааны ажлын удирдагчдын нэг Йелийн их сургуулийн багш Си Чэнийхээр бол агаарын бохирдлыг шийдэхгүйгээр хүн амын эрүүл мэндийн тухай ярих нь утгагүй гэнэ. Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авах ёстой гэж тэр хэлж байна. Хятадад агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа хэдий ч тус улсын агаарын бохирдлын түвшин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэм хэмжээнээс гурав дахин өндөр байгаа  юм.
ДЭМБ манай гариг дээрх хөгжиж байгаа орнуудаас  хамгийн бохирдсон 20 хотын жагсаалт гаргасны дотор Хятадын хэд хэдэн хот орсон байгаа. Иймдээ ч Хятад улс сүүлийн таван жилийн туршид агаарын бохирдолтой “дайн” зарлаад байгаа юм.
Агаарын бохирдлыг бууруулах талаар тэмцэж байгаа жишээ  ганцхан Хятадад ч байгаа юм биш. Хонконгийн оюутнууд агаар цэвэрлэх зориулалттай үүргэвч санаачилсан бол Чехийн эрх баригчид шар айрагны тусламжтайгаар тэмцэх санал дэвшүүлээд байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.