Comment.mn

Б.Эрдэнэтуяа: Дорнод аймагт хятад хүн мал хариулж байна гэдэг мэдээлэл үндэслэлгүй

Эх орон телевизийн сэтгүүлч В.Есөнтөмөрийн бэлтгэж цахим сүлжээгээр мэдээлсэн “Дорнодын талаар дүүрэн Хятад малчид байна” гэх мэдээлэл ор үндэслэлгүй зүйл гэж ГИХГ-ынхан мэдэгджээ.
Гадаадын иргэн харьяатын газрынхан шуурхай ажиллан Дорнод аймаг дахь Петро Чайна компанийн Газрын тосны 21-р талбайгаас холбогдох нөхдүүдийг дуудаж авч ирэн бодит байдлыг тодруулж тайлбар өгчээ.
Тус Газрын тосны 21-р талбайд жолоочоор ажилтай Амартайван гэх эрэгтэй өөрийн хувийн эзэмшлийн 80 гаруй тооны бог малаа ажилладаг газрын ойролцоо өвөлжүүлээд бичлэг авсан өдөр буюу энэ сарын 25-ний өдөр ойролцоох малчин айл руу аваачих гээд явах замдаа түр бааз руугаа буцахаар болжээ. Харин энэ үед баазад хамт тогоочоор ажилладаг хятад иргэнд малаа харуулаад  үлдээсэн байжээ. Энэ үед сэтгүүлчтэй таарч дээрх зүйл болсон хэмээн тэд ярьжээ.
Бичлэгт гарсан хятад иргэн зохих ном журмын дагуу буюу ажлын зөвшөөрөлтэй Дорнодын Петро Чайна компанид ажилладаг хэмээн Гадаадын иргэн, харъяатын газрын албаны хяналтын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа тайлбар өгсөн байна.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.